СЭЛБЭГ, ТОНОГЛОЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ЗАСВАР

. Хивсэнцэр шалавч тоос хуримтлуулдаг

Машинд өөрт нь ирдэг хивсэнцэр шалавч манай орны тоос, шороо ихтэй нөхцөлд тохиромж муутай байдаг. Шороо татна, харшил хөдөлгөнө, цэвэрлэхэд төвөгтэй байдал нь эрүүл мэндэд тусгүй. Тиймээс аль болох цэвэрлэхэд хялбар, PVC материалтай шалавч сонгож байгаарай. Өвөл зуны аль ч улиралд цэвэрхэн байхаас гадна эдэлгээ удаантай байснаар эдийн засагт ч хэмнэлттэй байж чаддаг.

2. Тохирсон шалавчийг сонгоорой

Хааз, тоормосны гишгүүр нь дарагдсан гэж зөндөө л дуулсан биз дээ? Тохироогүй буруу шалавч энэ эрсдэлийг дагуулдаг. Тиймээс машины онцлог хэлбэрт нь тохирч зүсдэг төрлийн шалавчийг сонгож заншаарай. Аюулгүй байдал хамгийн чухал төдийгүй удаан хэрэглээтэй, салонд цэвэрхэн байх боломжийг энэ төрлийн шалавчууд олгодог.

3. Шалавч салоныг хамгаалдаг

Энэ их түгжрэл дунд машиндаа хоол ундаа идэх нь хэвийн л зүйл. Харин огцом зогсох, донсолгооноос болж уух зүйлсээ шалан дээрээ асгачихвал тийм ч таатай бус. Хөдөөнөөс айраг цагаан идээгээ авчирч байгаад халгиулж цалгиулаад хивсэнцэрээ өмхийрүүлсэн түүх бишгүй л олон бий. Тэгвэл энэ бүгдээс сэргийлэхийн тулд PVC материалтай шалавч ашиглаарай. Асгарсан шингэнийг хашна, хивсэнцэрт үнэр орохоос сэргийлнэ, авч цэвэрлэхэд ч хялбар байдаг.

4. Цайвар шалавч салоныг том болгодог

Машин доторх орон зай жижиг байх нь таагүй. Гэхдээ үүнийг шийдэх хямд үнэтэй гаргалгаа бий. Хөлийн орон зайг илүү том болгож салоны уужим байдлыг нэмэгдүүлэхийн тулд цайвар шалавч сонгож байгаарай. Хар өнгө орон зайг жижиг болгодог бол цайвар өнгө илүү том болгож өгдөг. Тиймээс өндөр үнээр биш ердөө л 2 удаа машинаа угаалгах мөнгөөр орчноо томсгох боломж хүсэмжит орчноо бий болгоорой.

Уучлаарай дууссан байна

Шүүлтүүр

Үнэ
-

Төрлүүд

Мэдээлэл